Нууцлалын бодлого
SpeakUP Mongolia нь арга хэмжээнд бүртгүүлэх үед таны өгсөн мэдээллийг (нэр, утас, имэйл, нас, сургууль, багийн мэдээлэл) зөвхөн тухайн арга хэмжээг зохион байгуулах, тантай холбогдох зорилгоор ашиглана.
Хэн харах вэ?
Зөвхөн SpeakUP Mongolia-гийн эрх бүхий админ, редакторууд имэйлээр ирсэн нэг удаагийн кодоор нэвтэрч харна. Бид таны мэдээллийг гуравдагч этгээдэд худалдахгүй, дамжуулахгүй.
Хэр удаан хадгалах вэ?
Бүртгэлийн мэдээлэл арга хэмжээ дууссанаас хойш 6 сарын дараа автоматаар устгагдана.
Аюулгүй байдал
Мэдээлэл Cloudflare-ийн дэд бүтэц дээр шифрлэгдсэн холболтоор (HTTPS) дамжиж хадгалагдана. Спамаас хамгаалахын тулд IP хаягийн нэг талын хэш (анхны хаягийг сэргээх боломжгүй) түр хадгална.
Таны эрх
Өөрийн мэдээллийг харах, засах, устгуулах хүсэлтээ [EMAIL] хаягаар эсвэл Instagram @speakup_mongolia-аар илгээнэ үү.
18 нас хүрээгүй оролцогчид эцэг эх, асран хамгаалагчийнхаа зөвшөөрлөөр бүртгүүлнэ үү.
